PDF

Хаалга зөвхөн онгойж, хаагддаг эд биш

Хаалгыг бид нэг л янзаар ашигладаг. Гэтэл хаалгыг орчин үед ганц өрөө тусгаарлах бус өөр олон янзаар ашиглаж үйлдвэрлэх болжээ. Мэдээж хаалга хувийн орон зай бий болгох, хамгаалах, тусгаарлах үүрэгтэй.
Гэхдээ таны гэр, албан өрөөний хаалгыг илүү ашигтайгаар хэрэглэх боломжтой болжээ. Дотоод засалд онцгой хувь нэмэр оруулдаг хаалганы шинэ шийдэл бүхий загваруудыг танд сонирхуулья.

ХОЁР ТАЛТАЙ ХААЛГА
Эргэдэг хаалгыг та мэдэх байх. Тэгвэл нугасаараа бус таллаж эргэдэг хаалга гарсан байна. Дурын тал руугаа онгойлгож болох энэ хаалга зай хэмнэх зариулалттай бүтээгджээ.  Хаалга онгойж хаагдахад ард нь зай гарч зарим тохиолдолд тээгэлдээд хэцүү байдаг. Ийм л үед энэ хаалга хэрэг болно. Юунд ч тээглэхгүй чөлөөтэй онгойх учир та ард нь заавал зай гаргаж, эсвэл тавилгаа өөр тийш нь байрлуулах гэж чирэх хэрэггүй болно.


 

ШИЛЭН ХААЛТТАЙ ХААЛГА
Уг шилэн хаалга оффисын өрөөнд илүү тохоромжтой. Мод болон шил хослуулан хийсэн бөгөөд та өөрийн хүслээрээ өөрчилж болно. Хэрэв танд хувийн орчин бүрдүүлэх шаардлага гарвал модон хаалга болгож, гэрэл оруулж цэлгэр байлгахыг хүсвэл шилэн болгож болно.


 

ГҮЙДЭГ ХАНАНЫ ХААЛТ
Хаалга эсвэл тусгаарлагч хана ч болгож болох “USP” хаалгыг танилцуулъя. Том зайтай өрөөнүүдэд илүү тохиоромжтой ба шаардлагатай хэмжээгээр тусгаарлаж өгөх боломжтой. Ялангуяа өвлийн улиралд илүү талбай халааж цахилгаан үрэлгүйгээр хэсэгхэн газраа дулаахан байлгах боломжтой. Түүнчилэн танд том зай хэрэгтэй үед ханаа хураагаад л гүйцээ.  Орчин үеийн хэрнээ тун ч тухтай мэдрэмжийг танд өгнө.


 

ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХААЛГА
Та хөдөлгөөний дутагдалд орж байна уу? Суугаа ажил хийдэг үү. Тийм бол танд ширээний теннисны ширээ болоод хувирчихдаг хаалга санал болгож байна. Олон цагаар суудаг оффисын ажилтай хүмүүс болон хүүхдээ хараад гэрээсээ гарч чаддаггүй эзэгтэй нарт хамгийн тохирромжтой.
Хэрэгтэй үедээ хаалга болгон хэрэглээд амралтын цагаар алжаалаа тайлах хэрэгсэл болгочих энэ хаалга аль хэдийнээ худалдаанд гарч олон хүнээс сайн үнэлгээ аваад байгаа юм байна. Танд ширээний теннисний сэтка, хүрэлцээтэй хэмжээний зай байхад л хангалттай.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ сэтгүүлээс уншина уу.

Сэтгэгдэл нэмэх


Нууцлалын код Refresh

Холбоотой мэдээлэл

www.datacom.mn | www.zar.mn | www.web.mn | www.mail.mn | www.blog.mn

 

Сэтгүүл
Сэтгүүл
Сэтгүүл